|
Видео

Шинэ мэдээ

УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭЭС Д.МУРАТЫГ ЦАГААТГАХ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ

УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭЭС Д.МУРАТЫГ ЦАГААТГАХ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Мурат, М.Елузаг нарт холбогдох хэргийг прокурорын эсэргүүцэл, хохирогч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр /2019.05.10/ хянан хэлэлцлээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх прокуророос Д.Муратад 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, М.Елузагт мөн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинж тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.Мурат, М.Елузаг нарыг цагаатгаж шийдвэрлэсэн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэв.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler