|
Видео

Шинэ мэдээ

Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих асуудлыг шүүх хойшлуулжээ

 

Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих асуудлыг шүүх хойшлуулжээ

 

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг 14 хоногийн хугацаатай цагдан хорих саналыг шүүхээр хэлэлцсэн ч хойшлууллаа.
Учир нь Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Нямдорж шүүгчээс татгалзсан тул уг асуудлыг тухайн дүүргийн ерөнхий шүүгч хэлэлцэх хүртэл түр хойшилсон байна.
Д.Эрдэнэбилэгийг өнгөрсөн гуравдугаар сарын 5-нд  Эрүүгийн цагдаагийн албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж, Хан-Уул дүүрэг дэх "Энхжин" хотхоноос  баривчилж байсан юм.  Хэд хэдэн албан хаагчийг "Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьсан гэх хэрэгт буруутгаж, ийнхүү эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байгаа юм.
 
О.Гэрэл
Оллоо.mn 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler