|
Видео

Шинэ мэдээ

Хагалгаа 13 цаг үргэлжилж, охины 3 хурууг амжилттай залгажээ

Хагалгаа 13 цаг үргэлжилж, охины 3 хурууг амжилттай залгажээ

 


Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт долоон настай охины хоёр гарынх нь гурван хурууг тасдаж танхайрсан хэрэг гарчээ. Тодруулбал, 51 настай иргэн согтуу байхдаа зургаан настай нагац дүү охиныхоо дөрвөн хурууг тасдсан хэрэг өчигдөр буюу тавдугаар сарын 14-ний өдөр гарсан байна. Охин зугтаж гараад гудамжинд зогсож байхад нь иргэд цагдаагийн байгууллагад мэдээлсэн байна.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо  Дамбын гудамж, дэлгүүрийн гадна бага настай эмэгтэй хүүхэд зодуулсан байдалтай байна” гэсэн дуудлага мэдээлэл 5 дугаар сарын 14-ний өдрийн орой 22.25 цагт цагдаагийн байгууллагад ирсэн. 

Дуудлагын дагуу шалгахад 7 настай охиныг зүүн гарын дунд хуруу, долоовор хуруу, баруун гарын эрхий хурууг нагац ах "Ш”  нь согтуурсан үедээ үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.  Дээрх асуудлыг үргэлжлүүлэн шалгаж байна. Хүүхэд ГССҮТ-д хагалгаанд орж байгаа" гэлээ. 

ГССҮТ охины 4 хурууг залгах мэс засал хийсэн бөгөөд 10 гаруй цаг үргэлжилсэн байна. Одоогоор хохирогч охины 3 хурууг амжилттай залгасан бөгөөд ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. 

ГССҮТ -ийн Бичил мэс заслын эмч Д.Даваажаргалаас тодруулахад, "Өчигдөр орой 23 цагт хэвтсэн. 2 цаг 15 минутанд хагалгаа эхэлсэн 13 цагт хагалгаа дууссан. Баруун гарын нэг хоёрдугаар хуруу нэг хоёрдугаар зооноороо тасарсан. Зүүн гарын 3 4 дүгээр хуруу нэг хоёрдугаар үеэрээ бүрэн тасарсан гэмтэлтэй ирсэн. Дээрээс нь гуяны урд гадаргуу түлэгдсэн байсан. Толгойндоо өнгөц гэмтэл авч анхны тусламж хийгдэж оёдол тавигдсан. Одоо буцаж нөхөн төлжих нь хугацаанаас шалтгаална. энэ хүүхдийн хувь эхний үеүд учир сэргэх магадлал өндөртэй" гэв. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler