|
Видео

Шинэ мэдээ

Өндрөөс унасан жирэмсэн эмэгтэй үүрээр нас баржээ

 


Өчигдөр буюу 2019 оны 3 дугаар сарын 26-ны 22.50 цагт Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөхийн өмнөх тасгийн 6 давхраас унах гэж байсан эмэгтэйг Цагдаагийн алба хаагч дээлээрээ тосон авч амь насыг нь аварсан байдаг. 

Энэ талаар ЭХЭМҮТ-өөс тодруулахад "Өндрөөс унасан эхийг манай эмнэлэгт төрүүлсэн. Ураг амьгүй төрсөн. Төрөхтэй холбоотой мэргэжлийн тусламж үзүүлсний дараа гэмтлийн эмгэг давамгай байсан тул ГССҮТ рүү хүргүүлсэн" гэв. 

Харин ГССҮТ-өөс өвчтөний биеийн байдлын талаар тодруулахад, "Гуравдугаар сарын 26-ны 22.30 цагт 17 настай А гэгч эмэгтэй өндрөөс унасан. Жирэмсэн эхийг төрүүлэх тусламжийг ЭХЭМҮТ-д үзүүлээд, манай эмнэлэг рүү дуудлага өгсөн. Гэмтлийн эмнэлэгт гуравдугаар сарын 27-ны 01.10 цагт авчирч, эмчилгээ эхлүүлсэн. Гэмтлийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлсэн боловч хавсарсан хүнд гэмтэлтэй байсан тул  өглөө 07.05 цагт нас барсан" гэлээ. 

 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler