|
Видео

Шинэ мэдээ

Зургаан настай хүү автомашины зогсоолд осгож нас баржээ

Зургаан настай хүү автомашины зогсоолд осгож нас баржээ

 


Зургаан настай хүү золгүй байдлаар амиа алдсан харамсалтай хэрэг Баянзүрх дүүрэгт гарчээ. Гэртээ ганцаараа, гаднаасаа цоожтой байсан хүү  цонхоор унаж, осгож нас барсан байна. 

Энэ талаар ЦЕГ-ийн хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад, 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 11 цагт БЗД-ийн 13 хороонд "Офицер" захын хажууд жаахан хүүхэд машин доогуур хэвтэж байна” гэсэн дуудлага мэдээллийг тухайн хорооны байрны манаач иргэн цагдаагийн байгууллагад өгсөн байна. Зургаан настай хүү "А” өглөөний 7 цагт гэртээ ганцаараа цоожлогдон үлдэж, сэрэнгүүтээ уйлж цонхоор харж байгаад гэрийнхээ 3 давхрын цонхоор унасан байна. Унамагцаа босч хоёр гурав алхаад машины дугуйны хажууд ухаан алдан унаж, осгож нас барсан байж болзошгүй нөхцөл байдлыг тогтоогоод шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Яаралтай түргэн тусламж очиход хүү дотуур хувцастайгаа осгосон байдалтай хэвтэж байсан байна. 

Эгч нь дүүгээ хичээлдээ явахдаа гаднаас нь цоожлоод явсан. Хамтран амьдардаг эмээ нь 24 цагийн ээлжийн ажил хийдэг бөгөөд тухайн үед ажлаасаа ирээгүй байсан байна. Эцэг эх нь салж, тусдаа байдаг байдаг ба хүү аавынхаа ээж дээр байдаг байжээ. 

Сэрэмжлүүлэг: Эцэг эхчүүд бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь ганцааранг нь цоожилж үлдээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler