|
Видео

Шинэ мэдээ

Хошууч генерал Б.Хурц мэдүүлэг өгч эхэлжээ

Хошууч генерал Б.Хурц мэдүүлэг өгч эхэлжээ

 


ТЕГ-ын даргаар ажиллаж байсан, хошууч генерал Б.Хурцыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд цагдан хорьж, улмаар цагдан хоригдох хугацаа дууссан ч үргэлжлүүлэн хорих шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт шүүхээс гаргасан. Ингэснээр тэрбээр энэ сарын 29-нийг дуустал ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдах юм. 

Тэрбээр саатуулагдаж байх хугацаандаа нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй байсан бол саатуулах хугацааг сунгасны дараа мэдүүлэг өгсөн байна. Ингэхдээ ТЕГ-ын зөвшөөрлөөр төрийн нууцад хамаарагдах мэдээллийг дэлгэлгүйгээр мэдүүлгээ өгсөн аж. 

Учир нь төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан, нууцын зэрэглэлтэй мэдээллийг мэдэж байгаа албан хаагчид төрийн албанаас гарсан ч хоёр жилийн дотор ямар ч шатанд нууц задруулахгүй гэсэн баталгаажих хуудсанд гарын үсэг зурсан байдаг аж.

Хошууч генерал Б.Хурцыг С.Зоригийн амийг бүрэлгэсэн гэх хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн, эрүүдэн шүүх ажиллагааг анхнаас нь зохион байгуулсан байж болзошгүй гэх үйлдэлд буруутган МБА-ны Тусгай субъектийн үйлдсэн болон Онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж байгаа билээ.

Б.Аз

 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler