|
Видео

Шинэ мэдээ

Мехико хотод ирэх оноос эхлэн гялгар уутыг хэрэглээнээс гаргана

Мексик улсын нийслэл Мехико хотын конгресс 2020 оны 12 дугаар сараас эхлэн гялгар уут хэрэглэхийг хоригложээ. 

 

Холбогдох өөрчлөлтийг хотын хатуу хог хаягдлын тухай хуульд оруулсан байна. Шинэ журмын дагуу дурдсан хугацаанаас эхлэн гялгар уут худалдах, түгээх, ашиглахыг бүрмөсөн хориглоно. Үүнээс гадна, 2021 оны нэгдүгээр сараас эхлэн Мехико хотод хуванцар соруул, боолт бүрээс, мөн нэг удаагийн хуванцар сэрээ, халбага, тавгийг хориглохоор болжээ.

Мексикийн эрх баригчид өдөр тутмын амьдралд хуванцрыг хэтрүүлэн хэрэглэж буйтай эртнээс тэмцэж байгаа юм. Жишээ дурдвал, тус улсад байгальд шингэж, задардаг материалаар хийсэн нэг удаагийн хогийн уут, авокадо жимсний яснаас гаргаж авдаг материалаар хийсэн "хуванцар” сав суулгыг хэрэглээд удаж байна. 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler