|
Видео

Шинэ мэдээ

Ирэх гуравдугаар сараас эхлэн гялгар уутны хэрэглээг бүрэн хориглоно

 

Ирэх гуравдугаар сараас эхлэн гялгар уутны хэрэглээг бүрэн хориглоно

 

Засгийн газраас өргөн хэрэглээний нийлэг нэг удаагийн уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэр 2018 оны зургадугаар сард гарсан. Энэхүү шийдвэр энэ оны гуравдугаар сарын 1-ээс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм.

 

Засгийн газрын хуралдааны үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийхдээ "Засгийн газрын ээлжит хуралдаанаар өргөн хэрэглээний нийлэг нэг удаагийн уутыг 2019 оны гуравдугаар сарын 1-ээс эхлэн худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэрийн хэрэгжилтэд Гаалийн ерөнхий газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт тавьж ажиллах юм. Нөгөөтэйгүүр, жил орчмын өмнөөс энэхүү шийдвэрийг гаргаж, олон нийтэд зарлаж байгаа нь иргэд болон импортлогчдод эртнээс мэдээлэл хүргэж, бэлтгэлээ хангах боломж олгож байгаа явдал" гэсэн юм. 

Х.Хулан

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler