| |
Улсын байцаагч “авлига авч болно” гэж хуулиар зөвшөөрчихлөө
Улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар тэрбум орчим төгрөгийн авлига авсан МХЕГ-ын 25 албан тушаалтанг АТГ-аас шалгаж эхэлсэн байдаг.
Улсын хилээр орж ирж буй хүнсний бүтээгдэхүүнд маш өндөр түвшинд хяналт тавих ёстой. Гэвч хилийн хяналт сул байгаагаас үүдэн лангуун дээр эрүүл мэндэд хортой гэгдэх хүнсний бүтээгдэхүүнүүд худалдаалагдсаар байна.
Үүний цаана авлига цэцэглэж байсныг АТГ-ынхан илрүүлж, авлига авдаг байцаагч, холбогдох албан тушаалтныг шүүхэд шилжүүлж, нотлох баримт болох сейф дүүрэн мөнгийг хураан авсан хэдий ч шүүх авлигачдад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоод явуулжээ.
Ийм байхад авлига цэцэглэхээс ч яах билээ дээ. Одоо яаж ийгээд МХЕГ-т байцаагчаар ажилд орж, бизнес эрхлэгчдийг дарамталж сейф дүүрэн мөнгөтэй болохыг хүн бүр хүснэ. Дараа нь угаасаа хэрэг нь хэрэгсэхгүй болчих юм чинь ичихгүй авлига авна биз дээ.