| |
Видео
Шинэ мэдээ
Авлига авсан МХЕГ-ын дарга нарын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууслаа
Өнгөрөгч 2017 онд МХЕГ-ын дарга нар, улсын байцаагч нар иргэдийг шантаажилж тэрбум орчим төгрөгийн авлига авсан нь тогтоогдож, шалгалтын явцад тэдний гэрээс их хэмжээний бэлэн мөнгө хураасан явдал нэг хэсэгтээ л нийгмийг цочроосон.
МХЕГ-ын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Хэлтсийн дарга Т.Баярсайхан нарын албан өрөөнд АТГ-аас нэгжлэг явуулахад их хэмжээний бэлэн мөнгө байсан бөгөөд гэрээс нь 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр хураан авч байсан билээ.
Уг хэрэгт Э.Аззаяа, Т.Баярсайхан, С.Бүрэнтөгс нарын 25 эрх мэдэлтэний нэр холбогдсон бөгөөд хэргийг шүүх хуралдаан өчигдөр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцлээ. Гэвч уг хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр албан тушаалтнуудад хахууль өгсөн гурван хүний хэргийг хааж 19 хүнд торгох шийтгэл оноосон гэдгийг холбогдох албаныхан мэдэгдлээ.
Харин өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээс олон нийтийн анхаарлын төвд байсан энэ хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.

undesten.mn