![]() |
“САЛААВЧ” С.БАЯРЦОГТЫН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖЭЭ
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх "Салаавч” Ц.Баярцогтод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Шүүхээс түүний согтуудаа албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаа руу салаавч гаргасан хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан учираас дээрх шийдвэрийг гаргасан байна.
2017 оны аравдугаар сарын 3-нд Ц.Баярцогт нь Төв шуудангийн уулзварт албан үүргээ гүйцэтгэж байсан ЗЦА-ны Тусгай хамгаалалтын хэлтсийн цагдаа-зохицуулагч руу салаавч гаргаж, танхайрсан юм. Түүний сууж явсан машин Ж.Эрдэнэбатын эзэмшлийнх гэдгийг цагдаа нар тогтоож, харин Ц.Баярцогтыг олон нийтийн сүлжээгээр "салаавч” Ц.Баярцогт хэмээн нэрийдэх болсон билээ. Мөн оны дөрөвдүгээр сарын 13-нд Чингэлтэй дүүргийн I хорооны нутаг, "Ард” кино театрын автобусны буудлын орчинд иргэн А.Анхбаярыг зодсон байдаг. Цагдаагийн байгууллагаас түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн 181.2-т заасан "догшин авирлаж нийгмийн хэв зөрчин танахйрсан” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, улмаар яллагдагчаар татаад байсан билээ.
![](/templates/kingnews/images/logo.png)