| |
Видео
Шинэ мэдээ
Сарангэрэлд оноосон танхайн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
Хар
тамхи хэрэглэсэн гэх хэргээр хоёр шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял
сонсоод байсан Г.Сарангэрэлд холбогдох хүн зодож танхайрсан гэх хэргийг
хэрэгсэхгүй болгожээ. Тодруулбал өнгөрсөн долдугаар сарын 5-ны орой
Г.Сарангэрэл гадуур явж байхдаа хамгаалагч Д гэгч 28 настай эрэгтэйд
зодуулан шүүх хурал дээрээ толгойгоо бентээр ороон ирж байсан юм.
Тухайн
үедээ Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс иргэн Д гэгчид
Г.Сарангэрэлийг зодсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1-д
зааснаар танхайн хэргээр хэрэг үүсгэн шалгаж байсан ч мөрдөн байцаалтын
явцад Г.Сарангэрэлийг 28 настай Д гэгч эрэгтэйг зодсон гэж Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 181.2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж
эхэлсэн байдаг.
Харин Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяр ЦЕГ-ын Дотоод хяналт-аюулгүй байдлын газарт гомдол гаргасан юм. Гомдлыг тус газраас шалгалт явуулж, мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Х-г хууль тогтоомж зөрчсөн үйлдэл гаргасныг тогтоон Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сахилгын арга хэмжээ тооцож, Г.Сарангэрэлд үүсгэсэн зүйл ангийг хэрэгсэхгүй болгосон байна.