|
Видео

Шинэ мэдээ

Кофены аяга зураг авалтад оруулсан ''хэргийн эзэн'' Санса Старк байжээ

Кофены аяга зураг авалтад оруулсан ''хэргийн эзэн'' Санса Старк байжээ

 


Дундад зууны үеийнхэн хэзээ ингэж орчин үежсэн юм бэ? гэмээр зүйл өчигдөр цацагдсан ''Хаан ширээний тоглоом'' киноны дөрөвдүгээр ангиас харагдлаа. Даенерисийн ширээн дээр харагдаад өнгөрсөн Starbucks кофены аяга интернет хэрэглэгчдийн анхаарлын төв болж, найруулагчид, кино багийнхныг буруутгах шалтгаан болсон билээ. Өнөө алдарт кофены аяга хэнийх болохыг мэдэх хүсэлтэй хүмүүс уг аяга Санса Старк буюу жүжигчин Софи Тюрнерийнх гэдгийг дорхноо олж мэджээ. Тэрбээр өөрийн уг аягыг барьж авахуулсан зургаа инстаграмдаа хийсэн байсан тул хэргийн эзнийг олоход тийм ч хэцүү байсангүй. Нэг ангид л гэхэд 15 сая ам.доллар зарцуулж буй ''Хаан ширээний тоглоом'' кино багийнхан ийм том алдаа гаргана гэж хэн санах билээ. 


Б.Эрхбилгүүн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler