![]() |
Кино болгоны дундуур бие давхар болж сандаргадаг Ч.Очгэрэл
"Содура” киноны гол дүрийг бүтээж монгол түмнийхээ төнил болсон жүжигчин Ч. Очгэрэлийг одоо хэн бүхэн мэддэг болсон. "Содура” киноны үеэр гурав дахь хүүхдээ олсон тэрбээр саяхан нээлтээ хийсэн "Говийн домог” УСК-д Их хатан Эсэргэний дүрийг бүтээсэн бөгөөд энэ үеэр мөн л бага хүүхдээ хэвлийдээ тээн "Алдарт эх” хэмээх эрхэм алдрын эзэн болоод амжжээ.
Олон улирал дамжин зураг авалтаа хийсэн тус киноны зураг дуусах үест Очгэрэл төрөхийн өвдөлт өгч сандаргаад авсан ч киноныхоо зургийг дуусгахын тулд зургийн талбайд эргээд ирсэн аж.
Энэ тухай кино зохиолч С.Сумъяа "Ер нь Очгэрэл маань кино болгоны дундуур бүл нэмж, биднийг сандаргадаг "уламжлалтай”. "Содура” киноны өвлийн зураг авалтан дээр бас хөл хүнд, дөрвөн сартай явсан юм. Амбий ах Очгэрэлийг харах болгондоо гэдсийг нь илээд л "Ийм сайхан агаарт бойжиж байгаа болохоор энэ хүүхэд бөөн витамин гарч ирнэ, чихцэлдээд л мантайгаад л бойжиж байгаа даа” гэж өхөөрддөг байж билээ.
"Содура”-гийн охин Ундрам одоо гурван настай, хэл ам нь гүйцэгдэхгүй, хөөрхөн амьтан бий. Гучин насны босгон дээр дөрвийн дөрвөн хүүхдийн ээж болж, бас хоёр мундаг дүрийг бүтээж, кинонд хайртай, урлагийн төлөө амьдарч чаддагаа харуулсан Очгэрэл дүүгээрээ дандаа бахархдаг юм. Бас дараа дараагийн уран бүтээлдээ ч хамтран ажиллана гэдгээ энэ дашрамд дайчихъя! Гэхдээ тэр үед бас энэ мэт сандаргахгүй байвал сайн сан… kkk Домог ингэж эхэлсэн юм…” хэмээн дурсан ярьжээ.
