![]() |
Видео
Шинэ мэдээ
Жэсон Момоа долоон жил ургуулсан сахлаа хусав
Тэрбээр зүгээр ч нэг сахлаа хусахгүйгээр олон улсад тархсан мянга мянган шүтэн бишрэгчдээ зориулан сахлаа хуссан аж.
Өдгөө 39 настай Момоа инстаграмдаа байршуулсан бичлэгтээ "Би долоон жилийн турш сахалтай байсан. Би зөвхөн та бүхнийхээ төлөө сахлаа хусахаар шийдлээ" хэмээн ярьжээ.
Харин нийгмийн сүлжээнийхэн жүжигчин эрийг ийнхүү гадаад төрхөндөө шинэчлэл хийж буйг "Хаан ширээний тоглоом" цуврал дуусч буйтай холбон тайлбарлажээ.
"Хаан ширээний тоглоом"-ын хамгийн сүүлчийн цуврал нийт найман ангитай ба эхний анги нь энэ даваа гаригт нийтийн хүртээл болсон юм.
