|
Видео

Шинэ мэдээ

Тээврийн цагдаагийн 390 гаруй алба хаагч 400 цэгт зохицуулалт хийв

Тээврийн цагдаагийн 390 гаруй алба хаагч 400 цэгт зохицуулалт хийв

 


Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуультай холбогдуулан өнөөдөр өглөөний 07:00-09.30 цагт нийслэл Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, иргэд гамшгаас хамгаалах сэрэмжлүүлэх дуут дохиогоор түр цугларах аюулгүй талбайд цугларан дадлага, сургуульд идэвхитэй хамрагдаж байна.

Дадлага сургуультай холбогдуулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт хийх үеэр Тээврийн цагдаагийн албаны 390 гаруй алба хаагчид 400 орчим цэгт хамгаалалт, зохицуулалт хийж ажилласан ба цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлага, зохицуулагчийн дохио, зааврыг биелүүлж бидний ажилд хүндэтгэлтэй хандсан нийт иргэд, жолооч нар болон цаг үеийн мэдээ мэдээллийг иргэдэд түргэн шуурхай хүргэн хамтран ажилласан хэвлэл мэдээллийн байгууллагуудад талархал илэрхийлье.

Мөн Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотойгоор замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр алба хаагчид хөдөлгөөн зохицуулалт, хяналт шалгалт хийж ажиллаж байгаа тул замын хөдөлгөөнд дүрмээ биелүүлж, сахилга, соёлтой хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler