| |
Цагдаагийн байгууллагаас иргэдэд талархал илэрхийллээ
Дадлага сургуультай холбогдуулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт хийх үеэр Тээврийн цагдаагийн албаны 390 гаруй алба хаагчид 400 орчим цэгт хамгаалалт, зохицуулалт хийж ажилласан ба цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлага, зохицуулагчийн дохио, зааврыг биелүүлж бидний ажилд хүндэтгэлтэй хандсан нийт иргэд, жолооч нар болон цаг үеийн мэдээ мэдээллийг иргэдэд түргэн шуурхай хүргэн хамтран ажилласан хэвлэл мэдээллийн байгууллагуудад талархал илэрхийлье.
Мөн Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотойгоор замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр алба хаагчид хөдөлгөөн зохицуулалт, хяналт шалгалт хийж ажиллаж байгаа тул замын хөдөлгөөнд дүрмээ биелүүлж, сахилга, соёлтой хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.