|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

Дугуйн зам эвдсэн “Суруга моторс” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохоор боллоо

Дугуйн зам эвдсэн “Суруга моторс” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохоор боллоо

 


Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо буюу "Орчлон” сургуулийн баруун урд талын авто замын хажуугийн дугуйн замыг хааж, барилга барих гэж байна гэсэн гомдол, мэдээллийг иргэд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ирүүлсэн билээ. Энэхүү мэдээллийн дагуу тус газрынхан нөхцөл байдлыг газар дээр нь очиж шалгахад "Суруга моторс” ХХК нь "Суруга центр-2” үйлчилгээний барилгын газар шорооны ажил эхлүүлэхээр бэлтгэж байсан тул зохих шаардлага тавьж, дугуйн замыг чөлөөлөх үүрэг өгсөн аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр (2019.04.23) дугуйн замын нөхцөл байдалтай танилцахаар "Суруга моторс” ХХК-ийн барилгын талбайд очлоо. Тус компанийнхан барилгын газар шорооны ажил эхлүүлэхээсээ өмнө зохих ямар ч зөвшөөрөл авалгүйгээр дугуйн замыг хашиж, сэтэлсэн гэдгийг холбогдох албаныхан энэ үеэр хэлсэн юм. Тиймээс холбогдох албаныханд нэн даруй тус байгууллагын үйл ажиллагааг зогсоож, эвдэн сүйтгэсэн дугуйн замаа засаж, хашаа татахыг хотын Захирагч үүрэг болгов.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler