|
Видео

Шинэ мэдээ

Шадивланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Шадивланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

 


Чингэлтэй дүүргийн 19-р хороо Шадивлан зусланд шар өвс шатаасны улмаас түймэр гарлаа гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 12:00 цагт ирсний дагуу гал түймэр унтраах, аврах 74, 34, 10, 63 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 57 алба хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ.

Түймрийн улмаас 6 айлын зуслангийн байшин шатаж байсан бөгөөд галын тархалтыг зогсоож,  13:15 цагт бүрэн унтраасан байна.

Өчигдөр бас Гоодойн аманд хоёр иргэн гагнуурын ажил хийж гүйцэтгэхдээ гал алдан өвс шатаасны улмаас 15 га газар 23 байшин, нэг монгол гэр, нэг жижиг амбаар шатсан бол өмнөх өдөр нь буюу энэ сарын 13-нд Богд уулын Соёмботой ууланд шар өвс шатаасны улмаас түймэр гарсан юм.

Тиймээс хаврын хуурайшилтын улирал эхлэж, байгаль орчин, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул учруулахуйц гал түймрийн осол гамшгийн дуудлагын тоо, давтамж нэмэгдэж, гал гарах явдал ихсэж байгаатай холбогдуулан дараах зөвлөмжийг хүргэж байна.

  •  Хуурайшлын улирал дуустал аялал зугаалгаар ой хээр, уулын бүсэд явахгүй байх, зайлшгүй явсан тохиолдолд ил гал гаргахгүй байх
  •  Ойн бүс бүхий орчинд тамхи татахгүй байх
  •  Гал гарах нөхцлийг үүсгэж болзошгүй үнс нурам, хог хаягдлыг  бүрэн унтраалгүй хогийн цэгт хаяхгүй байх
  •  Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх
  • Цахилгаан хэрэгсэл ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх
  • Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь орхихгүй байх зэргээр хүний хүчин зүйлээс хамааралтай галын аюул гамшгаас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч, гал түймрийн осол гамшгаас сэрэмжлэхийг нийт иргэддээ УРИАЛЖ байна.

Т.Гэрэл


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler