|
Видео

Шинэ мэдээ

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн бас нэгэн балаг!!!

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн бас нэгэн балаг!!!


 

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа Оросын транзит тээвэрт хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргасан нь манай улсын нүүрсний экспортод асар хор хөнөөл учруулж эхэллээ.

 

Тодруулбал, "Оросын транзит тээвэрт сард 200 ба түүнээс дээш ачаатай контейнер тээвэрлэвэл 25% хөнгөлөлт үзүүлэх” монопол эрх өгсөн байдаг. Үүнээс үүдэн "Олон овоот” боомтоос нүүрсний экспорт хийж байгаа дотоодын таван компаний тээвэрлэлт 90% уналтад ороод байгаа юм.

Д.Жигжиднямаагийн энэхүү монопол шийдвэр гараагүй байхад өмнөх онуудад Олон овоот- Эрээн боомтын чиглэлд 300км зайд 1.2 сая төгрөгөөр хоёр сая тонн нүүрс экспортод гаргаж байжээ.

Гэтэл өнөөдрийн байдлаар дөнгөж 2000 тонн хүрэхтэй үгүйтэй нүүрс гаргаад байгаа аж. Шалтгаан нь Эрээний боомт шалган нэвтрүүлэх ачааллаа дийлэхээ байж үйл ажиллагаа нь доголдоод байгаатай холбоотой гэх.

Оросын Транзит тээвэрт давуу эрх олгосноор Наушк- Эрээн чиглэлд 1110км зайд ердөө 700 мянган төгрөгийн татвар авч Эрээний боомт ачааллаа дийлэхгүй байгаа нь манай улсын нүүрсны экспортод сөргөөр нөлөөлөөд зогсохгүй валютын урсгалыг хааж байна.

Энэхүү шийдвэрээс өмнө Олон Овоотоос 1.2 саяаар нүүрс тээвэрлэж байхад Эрээн боомтын ачаалал 100% ачаалалтай ч үйл ажиллагаа хэвийн байсан. Орос улсад давуу эрх олгож доль цохисноор өдгөө ачааллаа дийлэхээ больж олон хоногоор нүүрс ачсан вагонууд очерт зогсож байна. 

Төрийн удирдлагууд нүүрсний экспортыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллахаа мэдэгдсэн. Гэтэл УБТЗ-д эзэн суусан Д.Жигжиднямаа гэгч нөхөр олон хүний эрх ашиг, цаашлаад улсын экспорт, эдийн засагт сөргөөр нөлөөлөх шийдвэр гаргаж байгаад харамсаж байна.

Д.Жигжиднямаа ийм увайгүй шийдвэр гаргах болсон нь хувийн эрх ашиг, сандал ширээний асуудалтай холбоотой гэх хардлага байна.

Ер нь Д.Жигжиднямаа УБТЗ-ын дарга болсноос хойш түүнтэй холбоотой хэл ам тасраагүй гэхэд болно. Ямартай ч УБТЗ-д өнөөдөр ахиц гарч байгаа гэхээс илүү алдагдалтай ажиллаж байгаа олон баримт бий.

Гэвч өнөөдрийг хүртэл хувийн ашиг сонирхолын зөрчилтэй нэгнийг дэд бүтцийн голлох салбарын нэг болох УБТЗ-ын даргаар өдий хүртэл байлгаад байдаг нь хачирхалтай.

Энэ мэт төрийн түгжээ болсон эрхтэн дархтанг Зам тээвэр, Уул уурхайн сайдууд болон бусад холбогдох газар нь анхааралдаа авч хариуцлага тооцох цаг нэгэнт болсон.

 

 

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн бас нэгэн балаг!!!

 

 

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн бас нэгэн балаг!!!


 


 


 

ЭХ СУРВАЛЖ: BOLOD.MN


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler