|
Видео

Шинэ мэдээ

Османы Султан Сулейман хааны үхэхийнхээ өмнө хүссэн хүсэл

Османы Султан Сулейман хааны үхэхийнхээ өмнө хүссэн хүсэл

Османы Султан Сулейман үхэхийнхээ өмнө цэргийн ерөнхий жанжнаа дуудаж, түүнд гурван хүслээ хэлжээ:

 

1. Миний биеийг Османы Эзэнт Улсын тэр цагийн хамгийн сайн эмч нар гар дээрээ өргөж яваг.

2. Бунхан хүрэх бүх замын турш алтан зоос, эрдэнэсийн чулуу цацаж яваг.

3. Дамнуурга дээрээс миний гар бүгдэд харагдахаар ил унжиж яваг… гэж гэрээслэсэн байна. 
Ерөнхий жанжин ихэд гайхан, хачин хүслүүдийн ямар учиртайг асуухад тэрээр:

1. Үхэл ирэх цагт хамгийн сайн эмч нар хүчгүйддэг гэдгийг бүгд хараг.

2. Бидний амьддаа хураасан бүх эд баялаг энэ газар дэлхийдээ л үлддэг гэдгийг бүх хүн хараг.

3. Султан Сулейман Кануни энэ амьдралаас гар хоосон явж буйг бүгд хараг… гэжээ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler