|
Видео

Шинэ мэдээ

Алга болсон ойн сангийн харуулын цогцсыг олжээ

Алга болсон ойн сангийн харуулын цогцсыг олжээ

 


Сэлэнгэ аймгийн Мандал суманд гуравдугаар сарын 28-ны өдөр  ойн сангийн харуул 57 настай А сураггүй алга болсон талаар ОБЕГ-аас мэдээлж байсан.

Түүнийг гуравдугаар сарын 31-нээс эхлэн эрэн хайсан бөгөөд өчигдөр /2019.04.03/ түүний цогцосыг ойн сангийн харуулын  алга болсон  гэх "Шар шургаагт”ын хяналтын цэгээс баруун зүгт байх жалганаас олжээ.

Эрлийн баг гуравдугаар сарын 31-нд харуулын байрнаас баруун тийш 700 метрээс "Nokia” загварын гар утас, дөрөвдүгээр сарын 1-нд уг байрнаас баруун хойд зүгт 200 метр зайтай газраас саарал даавуун өнгөтэй, зуны саравчтай малгай, хар нүдний шил зэргийг олсон байдаг. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Эх Сурвалж: Updown.mn 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler