|
Видео

Шинэ мэдээ

Цасан шуурганы улмаас дөрвөн айлын гэр нуржээ

Цасан шуурганы улмаас дөрвөн айлын гэр нуржээ

 


Өнгөрсөн амралтын өдрүүдэд баруун аймгуудын нутгаар цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарсан. 

Үүний улмаас энэ сарын 1-ний өдөр Ховд, Увс аймаг, баруун аймгуудын нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, салхи 24 м/с хүрсний улмаас Ховд аймгийн Мөнххайрхан суманд 3 айлын гэр,  Увс аймгийн Бөхмөрөн суманд 1 айлын гэр нурсан, 1 айлын 1,600 орчим бог мал уруудаж алга болжээ.

Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргын Тамгын газрын 5 хүн, 1 автомашинтай шуурганд уруудсан малыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 1,520 малыг олсон тухай  мэдээллийг энэ сарын 2-ны өдрийн 23:00 цагт Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн байна.

Түүнчлэн, Дорнод аймгийн Чулуунхороот сум (Эрээнцав)-ын Галуут багийн "Оросын худаг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/  тус сумын харьяат иргэн Б-гийн туслах малчин Дашбалбар сумын харьяат иргэн Д /25 настай, эрэгтэй/ энэ сарын 2-ны өдрийн 14.00 цагийн орчимд адуу хураахаар мориор яваад сураггүй алга болсон тухай мэдээллийг энэ сарын 2-ны өдрийн 18.27 цагт ОБГ-т хүлээн авчээ.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын 22 хүн, 4 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 23.55 цагт тус багийн "Галуут нуур” гэдэг газар иргэн Т-гийн малын хашаанд унтаж байхад нь эсэн мэнд олсон боловч тухайн иргэн морио унаад зугтсан байна.

Т.Гэрэл


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler