|
Видео

Шинэ мэдээ

Ардчилсан намынхан Онц их хуралдайгаа Сүхбаатарын талбайд хийх гэнэ

Ардчилсан намынхан Онц их хуралдайгаа  Сүхбаатарын талбайд хийх гэнэ

 


Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, дэд дарга Б.Пүрэвдорж, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, нарийн бичгийн дарга С.Эрдэнэболд, ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин тэргүүтэй АН-ын удирдлагууд 2019.03.26-нд хэвлэлийн хурал зарлаж АН-ын Онц их хуралдайг хуралдуулахаа мэдэгдсэн. Харин 2019.04.05-нд болох тэрхүү   хуралдайгаа  Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болсон гэх мэдээлэл байна. 

Тодруулбал, АН-ын дарга С.Эрдэнийн гарын үсэгтэй Онц их хуралдай зохион байгуулах тухай тушаалд "Улс төрийн намын тухай хуулийн 14.1.2, АН-ын Үндсэн дүрмийн 5.17.1-д үндэслэн тушаах нь:

Нэг: АН-ын Онц их хуралдайг 2019.04.05-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулсугай.

Хоёр: Ардчилсан намын Онц их хуралдайг улс орны хэмжээнд зохион байгуулж ажиллахыг Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваанд даалгасугай” гэжээ.

Ямартай  ч улс төрийн намууд Их хуралдайгаа төв талбайд хийдэг  жишгийг АН-ынхан эхэлж гаргах бололтой. 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler