|
Видео

Шинэ мэдээ

"Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирлаар Х.Бадамсүрэнг улируулан томилжээ

 

"Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирлаар Х.Бадамсүрэнг улируулан томилжээ

 

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, зарим томилгоог хийсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт "Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар /ТӨҮГ/ болгон өөрчилж, дүрмийг нь баталсан юм. Харин тус газрын Ерөнхий захирлаар Х.Бадамсүрэнг өнөөдөр томилжээ.
Х.Бадамсүрэн нь 2016 оны 12 дугаар сараас "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан юм.
Тэрбээр уул уурхайн инженер-маркшейдер мэргэжилтэй. "Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр"-т Захирлын нэгдүгээр орлогч, "Монголросцветмет нэгдэл"-д Ерөнхий захирлаар ажиллаж байсан. МөнУул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын албыг хашиж байсан билээ.
"Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар нь өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллах юм байна

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler