| |
"Эрдэнэт Үйлдвэр"-ийг 49 хувийн бүлгээс "чөлөөлжээ"
"Эрдэнэт Үүйлдвэр"-ийн ТУЗ өнөөдөр үйлдвэрийн үйл ажиллагатайр ажиллаж, удирдлагын шинэ бүтцээ танилцуулж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр "Эрдэнэт Үйлдвэр"-ийн ТУЗ-ийн бүтцэд дахин өөрчлөлт оруулсан байна. Учир нь өнгөрсөн долоо хоногт Төрийн ордноо хуралдаж, сэм томилсон удирдлагуудыг олон нийт шүүмжлэлтэй хүлээн аваад байгаа. Гэхдээ энэ удаагийн бүтцийг ч тохиролцооны үндсэн дээр хийсэн гэх яриа бий.
Энэ нь ч аргагүй үнэн бололтой. Тодруулбал, шинэ бүтцээр 49 хувийн талаас томилогдсон захирлуудыг чөлөөлжээ. Ингэснээр Б.Шинэбаатар, Ж.Эрдэнэбилэг нарыг чөлөөлөгдсөн гэсэн үг. Б.Шинэбаатар нь тус үйлдвэрийн Тэргүүн дэд захирал бөгөөд нэгдүгээр орлогчоор, Ж.Эрдэнэбилэг нь санхүү эрхэлсэн орлогч захирлаар 2017 онд томилогдож байсан юм. Орхон аймгийн засаг дарга асан Д.Дэлгэрбаярыг санхүү эрхэлсэн орлогч захирлаар дэвшүүлэн томилсон байна. Харин тус үйлдвэрийн Үйлдвэрлэл хариуцсан захирлаар ажиллаж байсан Д.Эрдэнэцогтыг Хөгжлийн газрын захирлаар томилж, түүний оронд Т.Батмөнхийг томилсон байна.