![]() |
Видео
Шинэ мэдээ
“Видео чат” хийнэ гэх луйвраас болгоомжил
Уг этгээд нь урьдчилгаа хэлбэрээр хохирогчоос 10 мянгаас 40 мянган төгрөг авч видео дуудлага хийнэ гэж залилдаг, мөн харилцах явцдаа олж авсан мэдээллээ барьцаалж мөнгө нэхдэг, мөнгө өгөхгүй бол гэр бүл, найз нөхөд рүү нь мэдээллийг нь олон нийтийн сүлжээгээр тараана гэх зэргээр заналхийлж 100 мянгаас 300 мянган төгрөгийг бусдаас авч байсан талаараа мэдүүлсэн.
Иймд иргэд фэйсбүүк орчинд өөрийн аюулгүй байдлаа хангаж, шаардлагагүй, нэр хаяг тодорхойгүй, хуурамч фэйсбүүк хэрэглэгчтэй ямар нэг байдлаар харилцахгүй байх, хувийн мэдээллээ бусдад өгөхгүй, урьдчилгаа хэлбэрээр мөнгө шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
