![]() |
Видео
Шинэ мэдээ
ЦЭРГИЙН БАЯРААР 324 ХҮН ЭРҮҮЛЖҮҮЛЭГДЖЭЭ
Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл нэлээд бүртгэгджээ. Үүнээс хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу бусдын биед гэмтэл учруулах, танхайрах хэргүүд дийлэнхийг эзэлсэн байна. Тухайлбал, тус дүүргийн "Star” караоке баарны үүдэнд иргэн Ц-г үл таних С, Г нар нь шалтгаангүй зодож танхайрсныг илрүүлсэн аж. Одоогоор дээрх хэргийг тус дүүргийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Дашрамд, Цагдаагийн ерөнхий газраас энэ сард "Нэг хором уураа тэвчье” аяныг эхлүүлээд байна. Энэ хүрээнд дээрх хэрэг зөрчлөөс сэргийлэх чиглэлээр урьдчилан сэргийлэх ажлууд зохион байгуулж байгаа юм.
