|
Видео

Шинэ мэдээ

Худалдааны 66 байгууллагаас галын аюулгүйн дүрмийн 406 зөрчил илэрчээ

Худалдааны 66 байгууллагаас галын аюулгүйн дүрмийн 406 зөрчил илэрчээ

 


Нийслэлийн Онцгой байдлын газраас хүн ам олноор цуглардаг худалдаа, олон нийтийн байгууллагуудад Гамшгаас хамгаалах тухай хууль болон Галын аюулгүй байдлын тухай хууль, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах гүйцэтгэлийн хяналт шалгалтыг гуравдугаар сарын 4-8-нд зохион байгуулжээ. Шалгалтад нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 66 обьектыг хамруулж, галын аюулгүйн дүрэм, норм, стандарт зөрчсөн 406 зөрчил илрүүлсэн байна.

Эдгээр зөрчлийн 24 буюу 25.2 хувийг газар дээр нь, эрх зүйн бичиг баримтын хүрээнд 387 буюу 83.2 хувийг тус тус арилгуулж, бусад 95 зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн албан бичгийг шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлжээ. Энэ үеэр хүн ам олноор цуглардаг, худалдаа, олон нийтийн байгууллагуудын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан, менежер, зохион байгуулагч нарт Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн талаар сурталчилж, хууль тогтоомжийг сахин биелүүлэх, галын аюулгүй байдлын норм, нормативын шаардлагыг дагаж мөрдөж ажиллах талаар мэргэжил арга зүйн заавар, зөвөлгөөг өгч ажилласан тухай мэдээллээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler