|
Видео

Шинэ мэдээ

Галын аюулгүй дүрэм зөрчсөн 465 зөрчил илрүүлжээ

 

Галын аюулгүй дүрэм зөрчсөн 465 зөрчил илрүүлжээ

 


НОБГ-аас нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай хүн ам олноор цуглардаг, худалдаа, олон нийтийн байгууллагуудын барилга байгууламжуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг зохион байгууллаа.
Шалгалтад есөн дүүргийн нийт  80 обьектыг хамруулж,  галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 465 зөрчил илрүүлжээ.
Эдгээр зөрчлийн 75  буюу 16.1 хувийг газар дээр нь арилгуулж, бусад 294 зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн эрх зүйн баримт бичгийг байгууллагуудын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, нийт 213 зөрчил буюу 78.5 хувийг арилгуулан  ажилласан байна. 
Мөн 46 байгууллагын нийт 3650 гаруй хүнд гамшиг болон галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр танхимын сургалт зохион явуулж, Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан норм дүрэм, стандартын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгчээ.

 

П.АНИР

Оллоо.мн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler