|
Видео

Шинэ мэдээ

Хүүхдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудад хяналт, шалгалтыг зохион байгуулж байна

Хүүхдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудад хяналт, шалгалтыг зохион байгуулж байна

 Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 270 дугаар тогтоол "Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг 2018-2019 онд эрчимжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу  Онцгой байдлын ерөнхий газраас "Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа, хүүхдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудын ажлын байрны  гал түймрийн аюулгүй байдал”-д төлөвлөгөөт бус шалгалтыг эхлүүллээ.

  Тус  шалгалтыг ОБЕГ, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч нараас бүрдсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүн зохион байгуулж, шалгалтад хамрагдсан байгууллагуудад гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл өгч илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан ажиллаж байна.

 Төлөвлөгөөт бус шалгалт нь хүүхдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудад Галын аюулгүй байдлын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Барилгын тухай, Эрчим хүчний тухай, хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн бүх нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан стандарт, техникийн нормативын хэрэгжилтийг шалгаж үнэлэлт дүгнэлт өгч, мэргэжил арга зүйн зааварчилгааг өгөх, тухайн байгууллагын барилга байгууламж болон үйлчлүүлэгч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангуулах зорилготой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

 

 

unen.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler