|
Видео

Шинэ мэдээ

Цэцэрлэг, сургуулийн байгууламжид шалгалт хийж, 173 зөрчил илрүүлжээ

 

Цэцэрлэг, сургуулийн байгууламжид шалгалт хийж, 173 зөрчил илрүүлжээ

 

Онцгой байдлын ерөнхий газрааас нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай Канад хийцийн модон цэцэрлэг, сургуулийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт  бус хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар судалгаанд хамрагдсан 31 барилга байгууламжаас Чингэлтэй дүүрэгт-5, Баянгол дүүрэгт-2, Хан-Уул дүүрэгт-1, Баянзүрх дүүрэгт-9, Сонгинохайрхан дүүрэгт-6, Сүхбаатар дүүрэгт-5, Багануур дүүрэгт-1, Налайх дүүрэгт-18 Багахангай дүүрэгт 1 объект тус тус хамрагдаж, Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан гамшгаас хамгаалах болон галын аюулгүйн норм нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчсөн 173 зөрчил илрүүлж, шалгалтын явцад газар дээр нь 33 зөрчил буюу 19 хувийг арилгуулан, бусад үлдсэн зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 23, мэдэгдэл 1, танилцуулга 2, дүгнэлт 1-ийг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан нарт хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажилласан байна. 
П.АНИР 
Оллоо.мн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler