![]() |
Видео
Шинэ мэдээ
Г.Чулуунтөмөр мэргэжлийн боксын хүнд жингийн аварга боллоо
"Чингэс” мэргэжлийн боксын холбооноос зохион байгуулсан аваргын бүсийн төлөөх тэмцээн амжилттай болж өнгөрлөө.
Өнгөрсөн амралтын өдөр буюу 8-р сарын 4-нд болсон мэргэжлийн боксын 90,7 кг хүнд жингийн аваргын бүсийн төлөөх тэмцээн найман үеийн турш үргэлжилж ялагчаа тодрууллаа.
Сонирхогчийн боксийн хүнд жингийн Монгол улсын шилдэг тамирчин, Ази тивийн аваргын мөнгөн медальтай Г.Чулуунтөмөр "Чингэс” мэргэжлийн боксын холбооний ерөнхийлөгч Г.Баяртогтохтой тулалдаж ялалт байгуулсан байна.
Г.Чулуунтөмөр нь мэргэжлийн бокст анхны тулаанаа аваргын бүсийн төлөө хийж ийнхүү бүсний шинэ эзэн болжээ.
