![]() |
Видео
Шинэ мэдээ
УИХ-ын гишүүн Л.Болдыг Ардчилсан намаас түдгэлзүүлжээ
Намаас түдгэлзүүлсэн бичгийг улсын их хурлын дарга нэгдсэн чуулганд уншиж танилцуулна. Ингэснээр улсын их хуралд ардчилсан нам албан ёсоор бүлэггүй болох юм. Л.Болд гишүүн гарлаа гээд 200 мянган гишүүнтэй ардчилсан намын хувьд сүртэй зүйл биш гэдгийг намын дарга С.Эрдэнэ хэлжээ.
Л.Болд гишүүн намаасаа гарах асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг нэгдсэн чуулган дээр хэд хэдэн удаа илэрхийлсэн байдаг.
