| |
Женнифер Лопес сүйндээ 4,5 сая долларын бөгж авчээ
Америк бейсболчин Алекс Родригес өөрийн сүйт бүсгүй, голливудын жүжигчин, дуучин Женнифер Лопест 4,5 сая долларын үнэтэй бөгж бэлэглэснийг "Дейли мэйл” сонинд бичсэн байна.
Америкийн "Rare Carat” компанийн зоос гоёлын мэргэжилтэн Эжей Энанд бөгжний үнийг тогтоожээ.
"20 каратын номин ногоон бриллиант 4,5 сая орчим долларын үнэтэй байдгийг манай үнэт эрдэнэсийн шинжээчид болон шинжлэх ухааны докторуудын баг тооцоолж гаргасан юм” гэж тэр тодруулан тайлбарласан байна.
Хэрвээ цэвэр бриллиантын тухай ярьж байгаа тохиолдолд үнэ өртөгийн тухай мэдээлэл үнэн гэж шинжээч бас тэмдэглэжээ. "Үнэндээ яг ийм л байх учиртай, үүнийг Алекс Родригес бэлэглэсэн шүү дээ” гэж шинжээч хэлсэн байна.
Хос сүй тавьснаа өнгөрсөн ням гарагт өөрсдийн Instagram-аккаунтаар зарлажээ. "Тэр зөвшөөрсөн” гэж бейсболчин нийгмийн сүлжээнд бичсэн байна. Хуримын товыг хараахан зарлаагүй ажээ.
Лопес, Родригес хоёр 14 жилийн өмнө танилцсан бөгөөд харин 2017 оны өвлөөс л уулзаж учирдаг болсон байна. Хэрвээ бүр танилцаж эхлэж байхдаа уулзаж учирдаг байсан бол, бүтэлтэй болох байсан нь юу л бол гэж тэр онцлон дурджээ. Энэ гэрлэлт нь жүжигчний хувьд дөрөв дэх, тамирчны хувьд хоёр дахь нь болно. Лопес дуучин Марк Энтонитай сууж байхдаа хоёр ихэр хүүхэд төрүүлсөн бөгөөд харин Родригес хоёр охинтой юм.
С.Инда