|
Видео

Шинэ мэдээ

Говьсүмбэр аймгийн угтах хаалга 81.8 сая төгрөгийн үнэтэй

Говьсүмбэр аймгийн угтах хаалга 81.8 сая төгрөгийн үнэтэй

 


Говьсүмбэр аймагт 2019 онд цөөнгүй бүтээн байгуулалтын ажил хийгдэх аж. Энэ ажлуудтай аймгийн Засаг дарга Г.Батсуурь танилцсан байна. 

Тус аймаг энэ онд  "Үдэлт, угталтын хаалга”-тай болох гэнэ. Хаалгыг улсын төсвийн 81.8 сая төгрөгөөр хийх аж. Мөн  Цэргийн алдар хөшөөний тохижилтийн ажлыг үргэлжлүүлэн хийх бөгөөд Орон нутгийн хөгжлийн сангийн 112.4 сая төгрөгийг зарцуулах юм байна. Үүнээс гадна улсын төсвийн 106.0 сая төгрөгөөр Сүмбэр сумын 2-р баг Боржигин чуулгын урд гадна талбайн тохижилт, улсын төсвийн 389.9 сая төгрөгөөр Найрамдал хотхоноос төмөр замын вогзал хүрэх дугуйн замыг хийнэ.

Мөн 2019 онд Сүмбэр сумын III багт шинээр баригдах 5 давхар 60 айлын орон сууцны барилгын дэд бүтцийг улсын төсвийн 300.0 сая төгрөгөөр хийх аж.

 

М.Болд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler