|
Видео

Шинэ мэдээ

Орон нутгийн замд гарсан ослын улмаас 2557 хүн амь насаа алдсан

Орон нутгийн замд гарсан ослын улмаас 2557 хүн амь насаа алдсан

 


Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан албаны хүмүүсийн хамтаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан болон холбогдох газрын дарга нарт мэдээлэл хийв.

Тус мэдээлэлд замын хөдөлгөөний аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал болон цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай ажил, арга хэмжээнүүдийн талаар санал солилцсон. Орон нутгийн замд гарч буй зам тээврийн осол, гэмт хэргийн гаралт, гэмтсэн хүмүүсийн тоо их байгаа нь энэ салбарын олон тулгамдсан асуудлын нэг.

 

Тээврийн цагдаагийн албаны өгсөн мэдээллээр 2010-2018 оны хооронд орон нутгийн замд гарсан нийт гэмт хэргийн тоо 7835, гэмтсэн хүн 4908 байгаа бол 2557 хүн амь насаа алдсан харамсалтай тоо баримт байна. Үүнээс Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь аймгуудын замд гарсан осол, гэмт хэргийн тоо ихэнх хувийг эзэлж байгаа нь хүн ам цөөтэй улс орны хувьд маш өндөр үзүүлэлт гэдгийг энэ үеэр албаны хүмүүс дурдаж байсан юм.

С.Анар

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler