|
Видео

Шинэ мэдээ

Зам тээврийн ослын улмаас 311 хүн гэмтсэн байна

Зам тээврийн ослын улмаас 311 хүн гэмтсэн байна

 


Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж "Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019 оны эхний хоёр сарын байдлаар 12748 дуудлага мэдээлэл хүлээн авч 3936 эд материалийн хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй 261 бүртгэгдэж Зам тээврийн хэргийн улмаас 8 хүний амь нас хохирч, 311 хүн гэмтсэн байна.  

 

Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол өмнөх оны мөн үетэй харьцуулахад -13.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тээврийн цагдаагийн албанаас "Сар-шинэ” "Шөнийн-хяналт” "Хаалт-боолт” "Хяналт-шалгалт”, "Хамгаалах бүс” нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг үе шаттайгаар Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж ажилласан” хэмээн мэдээлэв.

С.Анар

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler