| |
Ц.Алтанчимэг: Сувилахуйн алба нь үйлчлүүлэгчид чанартай, хүртээмжтэй, аюулгүй сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлж байна
-Сайн байна уу? Манай уншигчдад Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн сувилахуйн албаа танилцуулна уу?
2016 онд Сувилахуйн албаны бүтэц, дүрэм чиг үүргийг батлуулан мөрдөж ажиллаж байгаа.
Манай алба нь үйлчлүүлэгчид чанартай, хүртээмжтэй, аюулгүй сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлэх зорилготой.
- Бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох
- Сувилагчдын ажлын ачаалалыг багасгах
- Сувилагчдын мэдлэг, чадвар, дадал хандлагыг ахиулах
- Сувилахуйн тусламж үйлчилгээнд шинэ техник, технологи нэвтрүүлэх зорилттой ажиллаж байна.
-Сувилахуйн албаны бүтэц, зохион байгуулалтын хувьд:
- Албаны дарга
- Арга зүйч
- Ахлах сувилагч -3 /Салбар амбулатори поликлиникийн ахлах сувилагч /
- ӨЭМТ-н ахлах сувилагч -27
- Сувилагч эмнэлгийн тусгай мэргэжилтэн гэсэн бүрэлдэхүүнтэй.
Сувилагчдын боловсролын түвшин
- Дипломын боловсролтой сувилагч –80%
- Бакалаврын боловсролтой сувилагч –20%
- Ахлах зэрэгтэй –46
- Тэргүүлэх зэрэгтэй –3
- Магистр –1 сувилагч тус тус ажиллаж байна.
-Сувилахуйн албаны үйл ажиллагааг танилцуулаач?
Сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөөс гадна, Дээд байгуулагаас тусламж үйлчилгээний чиглэлээр гарсан тушаал шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, тэдний мэдлэг мэргэжил, ур чадвар,хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг дээшлүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг.
Сувилахуйн алба нь төгсөлтийн дараах мэргэжил дээшлүүэх болон мэргэжлийн зэрэг ахиулах, эрдэм шинжилгээ судалгааны ажилд оролцуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулдаг. Шинээр ажилд орсон сувилагч эмнэлгийн тусгай мэргэжилтэнд зориулан чиглүүлэх хөтөлбөр боловсруулан ажлын байранд онол болон дадлагын сургалтыг тогтмол хийж мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг сайжруулахад анхаарч ажилладаг.
Бидний үзүүлэх тусламж үйлчилгээ:
- Мэс засал
- Мэс заслын дараах боолтууд, бэртэл гэмтэл, түлэгдэл, хөлдөлтийн анхан шатны тусламж үйлчилгээ
- Чих хамар хоолойн эмчилгээ, сувилгаа
- Амны хөндийн эрүүл ахуйн зөвлөгөө
- Сүрьеэ өвчний үеийн эмийн болон эмийн бус эмчилгээ, сувилгаа
- Дархлаажуулалт
- БЗДХӨ-ний үеийн эмчилгээ, шинжилгээ, зөвлөгөө, ДОХ/БЗДХӨ-нөөс урьдчилан сэргийлэх тухай сургалт
- Дотрын сувилахуй:
- Зүрх судас
- Дотрын өвчний үеийн үзлэг оношилгоонд үйлчлүүлэгчийг бэлтгэх, эрүүл зөв хооллолтын зөвлөгөө
- Булчирхай(зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, ЧШ-гийн эм, тарианы хэрэглээ, тарилга тарих аргачлал, өөрийн хяналтын талаар сургалт, зөвлөгөө)
- Хавдрын үеийн сувилахуйн тусламж (хэвтрийн үйлчлүүлэгчдэд гэрээр асаргаа сувилгаа хийх, зөвлөгөө өгөх)
- Өдрийн эмчилгээ(бүх төрлийн тарилга)
- Нүдний хараа, шалгах, нүд угаах, зөвлөгөө өгөх, эмчилгээнд эмчид туслах
- Зонхилон тохиолдох сэтгэцийн өвчний үеийн асаргаа, сувилгаа, зөвлөгөө
- Эх, хүүхдийн сувилахуй:
- Өсвөр насны хүүхдийн эрүүл хооллолт, өсөлт, сэтгэлзүйн зөвлөгөө
- Эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ/ жирэмсний эрт үеийн хяналт, жирэмсэн үеийн хэмжилтүүд, эмэгтэйчүүдийн үзлэг, шинжилгээ, зөвлөгөө, хооллолт, дасгал хөдөлгөөний сургалт
- Лаборатори –бүх төрлийн шинжилгээ
- Рентген зураг авах
- Уламжлалт, сэргээн засах эмчилгээ, сувилгаа (бүх биеийн болон хэсэгчилсэн иллэг, массаж, бумба, төөнүүр, хөдөлгөөн засал)
- Нөхөн сэргээх тусламж үйлчилгээ (шарлага, утлага, татлага, парапин)
- Баянзүрх дүүргийн 27 Өрхийн эрүүл мэндийн төвийн анхан шатны сувилахуйн тусламж үйлчилгээ:
- Биеийн жин, өндөр, амин үзүүлэлт хэмжих, бүх төрлийн тарилгууд
- Умайн хүзүүнээс эсийн шинжилгээ авах
- Гэр бүл төлөвлөлт, жирэмсний эрт үеийн хяналт, шинжилгээ, төрсний дараах сувилахуй
- Жирэмслэхээс хамгаалах, витамин, төмрийн бэлдмэлийг эмчийн заалтаар өгөх
- Нярай хүүхдийн сувилахуй
- Хүүхдийн өсөлт, хөгжилтийг хэмжих, эрүүл амьдралын дадал хэвшил олгох сургалт, зөвлөгөө өгөх
- Хэвтрийн үйлчлүүлэгчийн хэсэгчилсэн болон бүтэн биеийн угаалга, холголт цооролтоос сэргийлэх зөвлөгөө өгөх
- Тэмбүүгийн сорил тавих, шинжилгээнд хамруулах
- Гэрээр нярай, 0-1 насны хүүхэд, өндөр настан, хэвтрийн үйлчлүүлэгч, жирэмсэн ээжийг эргэн асаргаа сувилгаа үзүүлэх, зөвлөгөө өгөх
- Нэмэлт болон нөхөн дархлаажуулалтанд гэрээр, их дээд сургууль, ЕБС болон албан байгууллагаар явах
- Настны сувилахуйн тусламж
- Байгууллага, олон нийт, хамт олон, хувь хүнд чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгох сургалтуудыг зохион байгуулах, гарын авлага зөвлөмж боловсруулан тараах
- Халдварт өвчний үеийн голомтын арга хэмжээ, урьдчилан сэргийлэлт зэрэг тусламж үйлчилгээг үзүүлж ажилладаг.
-Баярлалаа. Ажлын амжилт хүсье!