|
Видео

Шинэ мэдээ

Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр саатуулагдаж байсан дөрвөн хүнийг суллажээ

 


Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр талийгаач Л.Бямбаа мөн түүнтэй хамт н.Мөнгөншагай нарын дөрвөн хүнийг цагдан хорьж байсан. Гэвч шүүгч Л.Бямбаа нь саатуулагдаж байхдаа ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид нас барсан юм. 

Тэгвэл талийгаачтай хамт хоригдож байсан дөрвөн хүнийг суллах шийдвэрийг шүүхээс гаргажээ. Прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хорих санал гаргасан ч шүүх хүлээн аваагүй байна. 

Эх сурвалжийн мэдээлснээр Монгол Улсын шүүхийн байгууллага талийгаачийн үхэлд цочирдож, бүгд өндрөө авсан сурагтай. Мөнгөншагай нарыг үргэлжүүлэн хорих шаардлаггүй гэж үзсэн шүүгч ч, нпг-ын улсын яллагч, АТГ-ын мөрдөгч нарт хариуцсан хэрэгт нь сэжиглэгдсэн нэг сэжигтэн амиа алдсан нь тэдний ажлын хариуцлага алдсантай холбоотой гэж буруутгаж эхэлжээ. Ингээд эхлээд талийгаачийн үхлийн шалтгааныг тодорхой болгож, буруутай албан тушаалтан нь хариуцлагаа үүрсний дараа салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэх ёстой гэж байр сууриа илэрхийлжээ.

Сэжигтнээр татагдаад байсан шүүгч эмэгтэйн нас барсан шалтгаан эцэслэн тогтоогдоогүй ч, хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна. Хавтаст хэрэгт талийгаачийн хоригдож байсан өрөөг хянасан камерын бичлэгийг, түүний үлдээсэн гэх гурван цаас бүхий гэрээслэлийг эд мөрийн баримтаар хавсаргажээ. ШШГЕГ-аас гэрээслэл гэж мэдэгдсэн цаас дээр талийгаач нь хүүгээ ямар ч буруугүй гэхээс гадна өөрийнх нь сэжиглэгдсэн хэрэгт холбоотой зарим мэдээллийг бичсэн байсныг эх сурвалж мэдээллээ.

 

Б.Аз


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler