|
Видео

Шинэ мэдээ

БНАСАУ-тай хийсэн яриа хэлэлцээгээр бид хүссэндээ хүрч чадсангүй

 

БНАСАУ-тай хийсэн яриа хэлэлцээгээр бид хүссэндээ хүрч чадсангүй

 

БНАСАУ-тай хийсэн яриа хэлэлцээгээр бид хүссэндээ хүрч чадсангүй хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео АНУ, БНАСАУ-ын хоёр дахь дээд хэмжээний уулзалтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.  

"Өмнө нь Сингапурт болсон уулзалтын үеэр тохиролцсоны дагуу хоёр улс томоохон алхам хийсэн. Хоёр улсын удирдагчид ахиц дэвшилд хүрснийг эерэгээр үнэлж байгаа хэдий ч илүү том амжилтанд хүрч чадсангүй. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун АНУ-ын шаардлагыг биелүүлэхэд бэлэн биш байсан. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах яриа хэлэлцээг хоёр улс үргэлжлүүлсээр байх болно” гэж тэрбээр хариулжээ.

Йонбен дахь цөмийн объектуудыг устгаж байгаагийнхаа хариуд бүх хориг арга хэмжээг цуцлах тухай БНАСАУ-ын эрх баригчдын хүсэлтэд тэрбээр тайлбар өгөхдөө, "Энэ нь БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг устгахад хангалттай биш учир манай улс хэлэлцээр хийгээгүй” хэмээн тэрбээр ярьсан байна.

"СNN” агентлагийн мэдээлснээр, хоёр улсын дээд хэмжээний уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр М.Помпео мэдэгдэхдээ, "Бидэнд утга учиртай санагдах ойлголтыг БНАСАУ-аас авч чадаагүй. Биднийг ойлгож, хүлээн авна гэж Ким Жөн Ун найдаж байсан бололтой. Гэсэн хэдий ч бид түүнээс илүү ихийг хүссэн. Тэрбээр үүнд бэлтгэлгүй байсан хэдий ч миний итгэл найдвар дуусаагүй. Бид энэ асуудлаар үргэлжлүүлэн ажилласаар байх тул Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах гэсэн дэлхийн дахины хүслийг гүйцэлдүүлж, Америкийн ард иргэд хийгээд дэлхий дахинд учрах аюулыг зогсоох зорилтдоо хүрэх болно” гэжээ.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler