|
Видео

Шинэ мэдээ

"Монос Петролиум", "Дашваанжил Газ" компаниуд шалгалтад уналаа

"Монос Петролиум", "Дашваанжил Газ" компаниуд шалгалтад уналаа

 


Баянхонгор аймгийн Прокурорын газар, аймгийн Мэргэжлийн хяналтын газар  хамтран хийн газ худалдан борлуулдаг аж ахуйн нэгж, болон хийн халаагуур ажлуулж буй худалдаа үйлчилгээний газруудад хяналт шалгалт явууллаа. Шалгалтаар тус аймгийн Баянхонгор сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Монос петролиум ХХК-ний авто машин хийгээр цэнэглэх станц нь Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт заасан "шатахуун түгээх станцын барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авсан тухай улсын комиссын акт, барилга байгууламжийн үндсэн бүтэц, инженерийн шугам сүлжээний төлөв байдлыг тодорхойлсон техникийн дүгнэлттэй байх” гэж заасныг зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдсон тул тус станцын үйл ажиллагааг бүхэлд нь зогсоох шийдвэр гаргажээ.

Мөн тус аймагт үйл ажиллагаа явуулдаг Дашваанжил газ ХХК-ний салбар нь зарим хэрэглэгчидтэй гэрээ байгуулалгүйгээр хийн газ худалдан борлуулж буй  зөрчлийг илрүүлж,  зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. 

П.АНИР

Оллоо.мн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler