|
Видео

Шинэ мэдээ

Түгээгч нарт халдсан этгээдүүдийн хэргийг шүүхэд шилжүүллээ

Өнгөрсөн сарын 10-нд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "Петровис” компанийн шатахуун түгээх станцад Ө, М, С гэх гурван залуу нүүрээ халхлан халдаж, орлогыг нь дээрэмдэхийг санаархсан ч чадалгүй, түгээгч хоёр эмэгтэйд халдаж гэмтэл учруулсан хэрэг гарсан.

 

Улмаар түгээгчдийн гар утсыг дээрэмдсэн юм. Гэмт хэрэгтнүүдийг цагдаагийнхан шуурхай илрүүлж, Дархан аймагт орогнож байхад нь олж саатуулсан.  Тэгвэл тэдэнд Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлд заасан "Бусдын биед аюултайгаар хүч хэрэглэн эд зүйлийг нь дээрэмдсэн” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжүүлжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler