| |
НИТХ одоо болтол эхлээгүй байна
НИТХ-ын ээлжит XXII хуралдаан өнөөдөр 09:00 цагаас товлогдсон ч одоо болтол эхлээгүй байна. НИТХ-ын төлөөлөгчид ирээгүй байгаа тул ийнхүү ирц хүрэхгүй эхлэж чадахгүй байгаа юм.
Өнөөдрийн хуралдаанаар нийт 4 асуудал хэлэлцэж шийдвэрлэнэ. Эдгээрээс олон нийтийн анхаарлыг татаж асуудал нь НИТХ-ын даргаар ажиллаж байсан С.Амарсайханы оронд хэн НИТХ-ыг даргалах вэ гэдэг юм. Тодруулбал хэлэлцэх асуудлын жагсаалтын хоёрдугаарт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох асуудал бичигдэж байна.
НИТХ-ын даргад МАН-ын Удирдах зөвлөлөөс НИТХ-ын МАН-ын даргаар томилогдон ажиллаж буй Р.Дагвын нэрийг дэвшүүлнэ гэсэн мэдээлэл байна. Учир нь өнгөрсөн нэгдүгээр сард МАН-ын удирдах зөвлөлөөс хотын даргад С.Амарсайханыг, НИТХ-ын даргад Р.Дагвын нэрийг дэвшүүлэхээр шийдвэрлэж байсан билээ.
Гэхдээ уг асуудалд төлөөлөгч өөрийн нэрийг болон бусад төлөөлөгчийн нэрийг заалнаас нэр дэвшүүлж болох бөгөөд санал хураалт нь нууцаар явдаг хуулийн зохицуулалттай.
Бид НИТХ-ын даргыг сонгох тухай болон бусад асуудлуудтай холбоотой мэдээ мэдээллийг цаг алдалгүй эргэн мэдээлэх болно.
Хурлаар хэлэлцэх асуудлын дараалалтай танилцана уу:
1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай
2.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай
3.Орон нутгийн хамгаалалтад авах тухай
4.Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай асуудлыг тус тус хэлэлцэнэ.
Б.Анир