|
Видео

Шинэ мэдээ

19-12-2024, 19:22
19-12-2024, 18:47

НИТХ: Өнөөдөр хотын даргад С.Мөнхчулуун, С.Амарсайхан хоёр дахин өрсөлдөнө

НИТХ: Өнөөдөр хотын даргад С.Мөнхчулуун, С.Амарсайхан хоёр дахин өрсөлдөнө

 


НИТХ-ын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж хотын даргын асуудлыг өнөөдөр шийдвэрлэнэ. Одоогийн байдлаар өмнөх санал хураалтад ялалт байгуулсан НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун дахин өөрийн нэрийг дэвшүүлж, заалнаас өрсөлдөнө гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна. Харин түүнтэй өрсөлдөх эрхмээр МАН-ын удирдлагууд С.Амарсайханыг зүтгүүлнэ гэсэн байр суурьтай байнаа юм. Дашрамд сануулахад С.Мөнхчулууныг өнгөрсөн долоо хоногт МАН-ын Хяналтын хорооноос намын дүрэм зөрчиж, намын удирдах дээд байгууллагаас гаргасан шийдвэрийг дагаагүй гэсэн шалтгаанаар МАН-ын гишүүнчлэлийг нь хассан юм.

Өмнө нь НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар хотын даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, улмаар төлөөлөгч С.Мөнхчулуун нийслэлийн Засаг даргад олонхын санал авсан боловч Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн баасан гарагт түүнийг хотын даргад батламжлахаас татгалзсан юм.

Тиймээс хуулийн дагуу НИТХ 15 хоногийн дотор хуралдаж, дахин санал хурааж нийслэлийн Засаг даргаа томилох үүрэгтэй. Энэ хүрээнд тэргүүлэгчид энэ сарын 22-нд хуралдаж нийслэлийн Засаг даргыг томилох НИТХ-ын ээлжит бус VII хуралдааныг өнөөдөр зохион байгуулахаар товлосон юм.

Хотын даргын томилгоотой холбоотой асуудлыг бид цаг алдалгүй шуурхай мэдээлэх болно.

Б.Анир


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler