|
Видео

Шинэ мэдээ

Ч.Хүрэлбаатар: Долоон санг татан буулгаж, гурван санг нэгтгэх шийдвэр гаргалаа

Ч.Хүрэлбаатар: Долоон санг татан буулгаж, гурван санг нэгтгэх шийдвэр гаргалаа

 


Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Өнөөдрийн хуралдаанаар Тусгай сангуудын талаар авах арга хэмжээний талаар хэлэлцжээ. Ингээд Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийж байна. 

Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тусгай сангуудад хийсэн шалгалтын дүн дээр үндэслэн тусгай сангийн талаар авах арга хэмжээний тогтоолыг баталлаа.  

Нийтдээ 29 сангаас долоон санг татан буулгах шийдвэр гаргалаа. 

Мөн Тариалан эрхлэлтийг дэмжих, Мал хамгаалах, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангуудыг нэгтгэсэн. Мөн Улсын авто замын сан, Боловсролын зээлийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангуудын үйл ажиллагааг сайжруулах ёстой гэж үзсэн.  

Нийгмийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан зэрэг 15 сангийн үйл ажиллагааг хэвээр үлдээж байгаа” гэв. 

Дэлгэрэнгүйг эргэн мэдээлэх болно. 

Б.Аз


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler