|
Видео

Шинэ мэдээ

19-12-2024, 19:22
19-12-2024, 18:47

Ч.Хүрэлбаатар: Зарим тусгай санг татан буулгана

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-Засгийн газар үнэт цаас гаргах журмыг баталлаа. Урьд нь арилжааны банкуудад Засгийн газар үнэт цаас гаргадаг байсан. Харин одоо иргэд, аж ахуйн нэгжид үнэт цаас гаргах журам баталлаа. Ингэхдээ блокчейн технологи дээр ашиглаж үнэт цаасаа гаргана. Ингэснээр зээлийн хүүг бууруулах боломж бүрдүүлж байна. Санхүүгийн зах зээлд иргэд аж ахуйн нэгжид оролцох боломжийг нээж байна. 

Засгийн газрын зарим санд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. Засгийн газрын тогтоол болгож дараагийн долоо хоногт гаргана. ТЭДС-г урт хугацаанд шалгалаа. Нэлээн зөрчил илэрсэн. Үүнийг засч залруулах чиглэлээр арга хэмжээ авна. МХС, ХЭДС, Боловсролын зээлийн сан, Автозамын санд хийгдсэн шалгалтын дүнг танилцуулсан. 

ЖДҮХС, ТЭДС-гаас хоёулангаас нь зээл авсан 319 аж ахуй нэгж байна. Монголбанкны мэдээлэлд ордоггүй учраас зээлийн эргэн төлөлт муу байна. Хугацаа хэтэрсэн зээлүүдийн эргэн төлөлтийн үйл ажиллагааг сайжруулах үүрэг өгөөд ажиллаж байна хэмээгээд сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-Сангуудын үйл ажиллагааг зогсоох уу?

-Зарим сангуудыг татан буулгах саналаа танилцуулгадаа би хэлсэн. Дараагийн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэхээр тодорхой хэлнэ. 




shuud.mn

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler