|
Видео

Шинэ мэдээ

"Монголын KFC-гээр үйлчлүүлсэн зуу зуун хүн хоолны хордлого авлаа" хэмээн Bloomberg мэдээлжээ

"Монголын KFC-гээр үйлчлүүлсэн зуу зуун хүн хоолны хордлого авлаа" хэмээн Bloomberg мэдээлжээ

 


Дэлхийн томоохон сүлжээ ресторан КFC-гийн "Зайсан дахь" салбараар үйлчлүүлсэн иргэд хордлого авсан тухай мэдээлэл өнгөрөгч долоо хоногийн анхаарал татсан мэдээллийн нэг байлаа.

Одоогийн байдлаар 40 гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол нийт хордлого авсан иргэдийн тоог 247 хэмээн гаргаад байгаа юм. Гэхдээ олон нийтэд мэдэгдэж байгаа нь энэ болохоос KFC-ээс хүмүүс хордлоо гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан даруйд олон иргэд мөн адил хордсон тухайгаа хуваалцаж байсан юм.

Мэргэжлийн хяналтын газраас өчигдөр шинжилгээний хариуг танилцуулахдаа тус салбарын хоёр ажилтан цусан суулга өвчний халдвартай байсан, мөн ус болон бүтээгдэхүүнээс өвчин үүсгэгч нян илэрсэн гэх мэдээллийг өгсөн билээ. Улмаар Монгол дахь KFC-гийн бүх салбарыг хаахаар болсныг мэдэгдсэн юм. 

Тэгвэл энэ тухай ганцхан Монголд шуугиад өнгөрсөнгүй. Дэлхийн томоохон сүлжээ учраас дэлхийн томоохон хэвлэлүүд ч энэ талаар онцолжээ. Bloomberg.com сайтад мэдээлэхдээ Монгол дахь KFC-гийн салбараас 247 хүн хордож 42 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. KFC-гийн Монгол дахь тусгай зөвшөөрлийг "Таван Богд" групп эзэмшдэг тул тэднийг үүнд буруутай хэмээн бичжээ. Мөн тэд алдаа гарсан даруйд мэдэгдэл хийгээгүй. Шинжилгээгээр уснаас бактери илэрсэн төдийгүй эрүүл ахуйн ноцтой зөрчил илэрсэн гэх дүгнэлт гарсан хэмээн мэдээлжээ. 

Дэлхийн томоохон хэвлэл bloomberg сайт ийнхүү мэдээлснээр дэлхий даяар 118 оронд 18875 салбартай KFC-гийн ажилчид болон сая сая хэрэглэгчдэд Монгол улсаар жишээ аван томоохон анхааруулга, сэрэмжлүүлэг болгон хүрсэн байна. 

www.Seen.mn 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler