![]() |
Видео
Шинэ мэдээ
Италид тоглолтоо эхлүүлсэн Э.Амартүвшин Германы театрт дуулахаар боллоо
2019 оны анхны тоглолтоо Италийн Торино хотын "Театро Рэжио" театрын тайзнаас эхлүүлээд байгаа дуучин Э.Амартүвшин Ж.Вердийн сонгодог бүтээл "Риголетто" дуурийн гол дүрд дөрвөн удаа дуулаад амжжээ. Өнгөрсөн онд Э.Амартүвшин Итали улсын Наполи хотын "Сан Карло”-гийн нэрэмжит их театраас эхлэн Франц улсын нийслэл Парис хотын "Champs-Élysées” театр, Испани улсын Валенсиа хотын дуурийн театр, Израиль улсын нийслэл Тел Авив хотын их театр, ОХУ-ын нийслэл Москва хотын "Большой театр" зэрэг дэлхийн алдартай тайзнаа тоглосон байна. Энэ жил түүнийг бас дэлхийн алдарт тайзууд ийнхүү уриад байгаа юм байна.
