|
Видео

Шинэ мэдээ

ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛ ДАРГЫН ЖОЛООЧ Т.ЛУВСАНРEНЧИН


Далаад оны сүүлчээр юмдаг. "Оргил" амралт руу ажлаар очиж цаг хиртэй болоод буцаж ирсэн юм. Дарга замдаа юу ч ярилгүй ирээд хашааны үүдэнд "Зогс зогс би бууна" гэж байна. Уг нь хашаанд машинтайгаа орох учиртай. Яах гэж байгааг нь мэдсэнгүй. Тэгтэл "Лувсан минь буцаад яв. Гүүрний цаадах автобусны буудал дээр хүүхэд тэвэрсэн нэлээд ачаатай эмэгтэй харагдсан. Түүнийг яваагүй байвал очих газарт нь хүргэж өгчихөөд ир. Түрүүн чи бид хоёрыг урагшаа явахад зогсож байсан. Сая эргээд ирэхэд зогсож л байна билээ. Хүүхэд нь хэцүүдэж байгаа түргэл хөө" гэв. Үнэхээр 120 мянгатын буудал дээр очиход нээрээ нэлээд ачаатай хүүхдээ тэвэрсэн нэг эмэгтэй байв. "Нисэх орж, Хэнтийн онгоцонд суух гэсэн, автобус хүлээгээд" гэж байна. Ингээд тэднийг суулгаад Нисэх рүү яаран давхилаа. Буудалд ороход яг онгоцыг нь зарлаж байв. Харин хүүхэн баярласандаа уйлаад л байж билээ.
Бидэнд түүн шиг хүнлэг энэрэнгүй удирдагч үгүйлэгдэж байна. Одоогийн төрийн түшээд төрийн өндөрлөгүүд бол Ю.Цэдэнбал даргын хумсын чинээд ч хүрэхгүй харалган сэтгэлтэй хүмүүс юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler